Судалгааны үр дүнг зүгээр орхиж суръя

Batzaya Batjargal
2 min readJul 18, 2019

--

За цаг үеийн нэг юм биччихье.

Өчигдөр ганц бие эмэгтэй гэрлэснээсээ илүү аз жаргалтай байж, урт насалдаг гэх судалгааны дүн бүхий нийтлэлийг фейсбүүкт хуваалцаж хүмүүсийн реакцыг харлаа. Твиттерт ч олон хүн шейрлэж, олон хүн реакцаа бичиж. Тэндээс, ойлголцох хэд хэдэн юм байгаа юм байна гэж бодлоо л доо.

  1. Энэ бол судалгааны дүн. Тиймээс судалгааны арга зүй, судалгаанд хамрагдсан хүмүүсийн түүвэр гэх мэт дээр маргаж болох юм. Судалгааг няцаахдаа үр дүнг нь биш процессыг нь шүүмжилдэг. Хэрвээ өөр аргаар үзвэл, өөр газар нутагт, өөр хүмүүсийн дунд хийвэл бас л өөр нэг дүн гарах магадлалтай.
  2. Харин үр дүнг нь “Үгүй” гэдэг ганц үгээр няцаах боломжгүй. “Хүүхэдтэй болохоос өмнөх аз жаргал бол аз жаргал биш байсан, та нар мэдэхгүй л байна даа” гэх мэтээр…. “Үгүй” бол таны үзэл бодол. Ийм үзэл бодлыг зөвхөн үзэл бодлын эсрэг л ашиглаж болно. Жишээ нь нэг дүүхэлзсэн ганц бие эмэгтэй олон гэрлэсэн хүний өмнө гарснаа “Би та нарын хэн бүхнээс илүү аз жаргалтай” гэж хэлвэл энэ үзэл бодлын эсрэг та бүхэн өөрсдийнхөө үзэл бодлыг энэ твиттер, фейсбүүкт гаргаж байгаа шигээ хэлж болно.
  3. Дээрх “Үгүй” хариултыг ихэвчлэн гэрлэсэн эмэгтэйчүүд бичиж. Тэд “богино насалдаг”, “бага аз жаргалтай байдаг” гэх мэт үгэнд их ач холбогдол өгчээ. Хаячихгүй юу дөө… Хаа байсан барууны л судалгаа байна билээ.
  4. Харин ганц биечүүдийн хувьд энэ судалгааны дүнг баяртай хүлээж аваад шэйрлэхдээ нэг зүйл анзааралгүй орхисон нь “аз жаргалтай” гэдэг нь яг таг тогтсон ойлголт, нэг хэмжигдэхүүнтэй зүйл биш гэдгийг ойлгоогүй юм шиг. Ганц биечүүд өөрсдийгөө “аз жаргалтай” гэж бодож байгаа болохоос үнэндээ “аз жаргалгүй” байж болох юм шүү дээ. Үүнийг гэрлэсэн хүмүүс нь ч бас бодолцох хэрэгтэй. Яагаад гэвэл тэд зүгээр л “өөр төрлийн” аз жаргал эдэлж байгаагаа хорвоод хосгүй аз жаргалтай байна гэж андуураад байгаа ч юм билүү? Хэн мэдлээ… Дахиад хэлье. Аз жаргал бол туйлын ойлголт биш, тун харьцангуй эд. Барим тавим зүйл үгүй.

…Баахан юм бодогдоод байгаа мөртлөө буулгах гэсэн чинь бичгийн чадвар хүрдэггүй. Ямартай ч судалгааны дүнг үзэл бодлоор няцаах гэж оролдолгүй зүгээр орхиж байя. Тохирох уу?

--

--

Batzaya Batjargal
Batzaya Batjargal

Responses (2)