Зүгээр л… Сэтгэлд гунигтай

Batzaya Batjargal
1 min readNov 19, 2023

--

Төрсний дараах сэтгэл гутрал ярихаар “Тийм юм гэж юу байсын. Бидэнд байгаагүй юм одооны хүүхдүүдэд л гараад ирлээ. Маяг нь дэндээд тэр” гэдэг эгээ нар л Монголыг нуруундаа үүрсэн. Нэг талдаа талархмаар, нөгөө талдаа гомдмоор. Юун сэтгэцийн эрүүл мэнд зэнд гэсэн хүмүүсийн үр хүүхдүүд одоо ажил амьдралын гол багана болж байна гэсэн үг. Тэдэнд угаасаа тийм нарийн нандин юм бодох зав ч байгаагүй, хөөрхий. Махан биеийн эрүүл мэндээ ч хөсөж хаяж, шуурганд туугдаж, сөрж, туучицгаажээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн сэдвийг чамирхал гэж үзсээр байгаад ганц эмэгтэйчүүдэд биш эрчүүдэд ч хэцүү нийгэм бүтээж “чадлаа” хэдүүлээ. “Эрчүүдэд ямар цэцэг бэлэглэх вэ?” гэдэг асуултад огт цэцэгний нэр бичихгүй, цэргийн хуаранд сургаж хөгжүүлэхийн оронд дэглээд байж байдаг, сэтгэл нь хөдөлсний төлөө уйлж ч болдоггүй нийгмийг бүтээнэ гэдэг нэг хүний, эсвэл ганц үеийн хийчих эд ч биш л дээ. Орон бүхний пролетари гэдэг шиг Монголын олон ээж өөрсдөө ч мэдэлгүй хамтарсны үр.

Уйлж болдоггүй хөвгүүд өөрсдийгөө яаж хөгжөөх аргаа ч олохгүй, нэгнээ дээрэлхэж, зовоход нь баясаж байна.

Ердөө ингэж хаа хамаагүй, замбараагүй, зүгээр л сэтгэл дотрохоо гаргаж бичиж байсангүй. Гэхдээ хуваалцсан чинь тайвширчихлаа.

Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарцгаая. Хүүхдүүдээ хайхарч байя.

--

--

Batzaya Batjargal
Batzaya Batjargal

No responses yet