BTS хамтлагийнхны санал болгосон номнууд

Batzaya Batjargal
2 min readJan 30, 2025

--

BTS гэх хамтлагийг анх 2018 онд НҮБ дээр илтгэл тавьсан хамтлагийн ахлагч Ким Намжүүн (Kim Nam Joon aka RM)-ээр мэддэг болж байсан. Азаар тэдний талаар бага багаар мэддэг болохтой зэрэгцээд Ким Намжүүн гэдэг залуу бол жинхэнэ уншигч юм байна, тэрийгээ олон нийтийн сүлжээнд хуваалцдаг, фенүүд нь дагаж уншдаг гэдгийг олж мэдсэн. Тийм болохоор BTS хамтлагийнхан ямар ном санал болгосон байдаг бол?, тэр нь Монголд байгаа болов уу? гэж хайж олсноо цуглуулав.

RM-ийн санал болгосон ном

  1. Амьсгал агаар болохуйд (Пол Каланити) — Аз хур, Интерном, Sonos.mn (сонсох хувилбар).
  2. Сапиенс: Хүр төрлөхтний товч түүх (Ювал Ноа Харари) — Интерном, МУИС-ийн номын санд бас байгаа гэж гарч ирж байна.
  3. Чамтай учрахаас өмнө (Жожо Мойес) — Интерном, Аз хур
  4. Мүраками Харүки зохиолчийн “Норвегийн ой”, “Эрэг дээрх Кафка” — Интерном, Booklo
  5. Хөх тариан талбайн ирмэгт (Селинжер) — Интерном (Чадвал Д.Болдбаатар багшийн орчуулснаар олж уншихыг бодоорой)
  6. 1984 (Жорж Оруэлл) — Интерномд унших, сонсох хувилбарууд байна. Цахимаар унших хувилбар бас байна.
  7. Хөндлөнгийн хүн (Альбер Камю) — Аз хур
  8. 1982 оны Ким Жи Ён (Жү Нам Жу) — Аз хур, Интерном
  9. 1Q84 (Мүраками Харүки) — Интерном\
  10. Хан Ганы “Human Acts”-ыг санал болгосон байгаа боловч Монгол хэл дээр энэ зохиолчийн “Хөвгүүн ирлээ”, “Цагаан хоолтон” хоёр нь л бий. Интерномд лав байсан.
  11. Жюль Вернийн “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, “Дэлхийг тойрсон 80 хоног” — Интерном (Социализмын үед ч энэ номыг хүн бүр уншсан байх. Аягүй бол хуучны айл бүрд бий дээ)
  12. Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй (Милен Кундера) — Аз хур

Suga-ийн санал болгосон ном

  1. Зүүд (Зигмунд Фройд) — Интерном
  2. Ад үзэгдэх зориг (Кишими Ичиро, Кога Фүмитакэ) — Интерном, Аз хур
  3. Алхимич (Пауло Коэльо) — Интерном

V-ийн санал болгосон ном

1. Карамазовын хөвүүд (Достоевский) — Интерном (“Ах дүү Карамазов” нэртэйгээр хуучин хэвлэгдэж байсан нь айлуудад бий дээ)

Jin-ий санал болгосон ном

1. “Хайрлах урлаг” (Эрих Фромм) — Интерном

JK-ийн санал болгосон ном

  1. Бяцхан хунтайж (Антуан де Сент Экзюпери) — Интерном болон MBook дээр сонсохоор байна

--

--

Batzaya Batjargal
Batzaya Batjargal

No responses yet