Тэгш бус байдлыг илэрхийлэх зургаан баримт

Batzaya Batjargal
2 min readJan 28, 2019

--

Зургийг quilette.com-с

Зургийг авсан сайт дээр “2017 оны 11 дүгээр сарын байдлаар Америкийн хамгийн баян гурван хүний баялаг нь хамгийн ядуу 160 сая хүний баялагаас илүү их байна гэж Форбес мэдээллэжээ” гэжээ. Уг эссе нь тэгш бус байдлыг зөвтгөж болох хоёр аргументыг дэвшүүлсэн бол блог бичигч би энэ удаад Дэлхийн Эдийн Засгийн Форумын бэлтгэсэн видеог орчуулан хүргэж байна. Энэ нь дэлхий дээр тэгш бус байдал ямар түвшинд байгаа талаарх баримт өгүүлсэн бөгөөд үүнийг даван туулахын тулд юу хийж болох талаар зөвлөмж хүргүүлсэн байна. Мөн сүүлийн асуултанд хариулвал талархана шүү :)

  1. Дэлхий дээрх 26 тэрбумтны хөрөнгө нь 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцүү.
  2. Хамгийн ядуу өрхүүд өдөрт 5.5 доллараас бага мөнгөөр амьдарч байна.
  3. Өнгөрөгч онд 2208 тэрбумтан нийт 900 тэрбум долларын нэмэлт орлого олсон бол бага орлоготой иргэдийн хөрөнгө нь 11 хувиар буурчээ. (P.Espinoza Revollo et al. 2019, UNESCO)
  4. Хэрвээ дэлхий дээрх хамгийн баян хүмүүсийн 1 хувийнх нь татварыг 0.5 хувиар өсгөвөл 262 сая сургууль завсардсан хүүхдийг боловсролтой болгох боломжтой. (P.Espinoza Revollo et al. 2019, UNESCO). Эсвэл өдөр бүр эрүүл мэндийн тусламж хүртэж чадахгүйгээс болж нас бардаг 10,000 хүний амийг аварч чадна. (M. Kruk et al. 2018 )
  5. Хамгийн ядуу бүлгийг голдуу эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Учир нь тэдний гэр орны болон хүүхэд харах ажил ихэвчлэн цалин хөлсгүй байдаг. (Дэлхийн Банк)
  6. Өдөрт 1.90-с бага ам.доллараар амьдардаг хүмүүс 1990 онд 36% байснаа 2015 онд 10% болж буурсан байна. Гэвч ядуурал буурах хувь нь 2013 оноос хойш хоёр дахин багассан. (Дэлхийн Банк)

Тэгш бус байдлыг багасгахын тулд төр засаг дараах гурван зүйлийг хийх хэрэгтэй хэмээн OXFAM зөвлөж байна

  • Боловсрол, эрүүл мэнд, бусад төрийн үйлчилгээг бүх нийтэд хүргэх. Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдэд энэхүү үйлчилгээг хүргэхэд анхаарах.
  • Нийтийн үйлчилгээг хөгжүүлснээр эмэгтэйчүүдийг цалин хөлсгүй гэрийн ажил хийхээс нь чөлөөлөх
  • Илүү шударга татвар ногдуулах аргыг эрэлхийлэх. Татвараас зайлсхийх боломжуудыг үгүй болгох.

Манай орон тэгш бус байдлыг арилгахын тулд юу хийж байна вэ?

--

--